Шууд Chart

"Global Leadership" сургалт зохион байгуулагдана

2015-02-11 07:17:02

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Тэгвэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төвийн болон Далайн салхи нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Манлайлал, Хүний нөөц, ПР-ын "Global Leadership" сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ. Уг сургалт нь 2015.03.15-аас 2015.03.21-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд  сургалтын  хөтөлбөрт танхимын 6 цуврал лекц, сонгуулийн компанит ажлын туршлага судлах, УИХ болон Сөүл  хотын ИТХ, Үндсэн Хуулийн Цэц гэх мэт байгууллагуудтай танилцах юм байна. Хичээлийг БНСУ-ын Ивагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль  доктор.проф Пэг Жи Ёнъ заах аж.


"Global Leadership" сургалт зохион байгуулагдана  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй