
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь шинэ оны эхэнд оюутан, залуучуудыг цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг амжилттай зохион байгуулсан.
Тэгвэл энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болгож "Цагийн ажил", Part time өдөрлөгийг ч их дээд сургуулиуд дээр зохион байгуулсаар байна. Тэд энэ удаад Монголын Үндэсний Их сургууль дээр цагийн ажлын Part-Time өдөрлөг зохион байгуулжээ. Уг өдөрлөгт 120 гаруй оюутан хамрагдаж 84 оюутан ажлын байранд зуучлагдсан байна. Мөн энэ үеэр цагийн ажил хайгчдад тулгардаг олон асуудлын талаарх чухал зөвлөгөөг оюутан залууст хүргэлээ.
МҮИС-ийн 80 гаруй оюутан шууд ажлын байранд зуучлагдлаа | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.