
Монголын Залуучуудын Холбоо сар бүрийг тодорхой нэршилтэй болгож түүнийхээ дагуу үйл ажиллагаа чиглүүлэн зохион байгуулахаар болсон билээ. Үүнийхээ дагуу хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон найз нөхдийн хайр, гэр бүлийн хайр, эх орноо хайрлах хайр, хосуудын хайр гэх мэтээр хувааж тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр хайртай хүндээ өгөх хамгийн нандин бэлгүүдийг нэг цор цогцлоосон “Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн МЗХ-ны Залуус танхимд нээлтээ хийлээ.
Жил бүрийн валентиныг хосууд маань нэг нэгэндээ шоколад юм уу өөр ямар нэгэн бэлэг өгөх, үзвэр үзэх, хамтдаа цагийг өнгөрөөх гэх мэтээр сонголт багатай өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, яг зориод очих хосын бэлэг дурсгалын дэлгүүр, хосуудад зориулсан цуврал арга хэмжээ ховор байдаг. Тэгвэл МЗХ-оос зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотод хосуудад зориулсан бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр бэлгийн төрөл арвин байж, тэндээс сонголт хийх боломж гарч буйгаараа онцлог болжээ.

Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд хамгийн хямд сарнайнаас эхлээд хамгийн гайхалтай амттай шоколад, хос бөгж, цаг, чихмэл тоглоом, гар урлалын бүтээлүүд гээд хайртай хүндээ барих хамгийн сайхан бэлэгнүүдийг нэг ийнхүү цогцлоож чаджээ. “Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн 14-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Хайрын баяр хаяанд ирсэн энэ үед хайртай хүнээ баярлуулах хамгийн нандин бэлгийг эндээс сонгоорой.

“Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 5757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.