Шууд Chart

Цөсний чулуу...

2015-02-16 07:47:18

Цөсний чулуу (ЦЧ) нь холестерины болон билирубины солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөс чулуужих өвчин (ЦЧӨ) гэдэг нь цөсний коллойд шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет цөс ялгаруулах замд тохиолдож буй байдлаар илрэх бүлэг өвчнийг хэлнэ. Цөсний чулууны үүсэх шалтаг олон янз байдаг.

-Цөсний хэт өтгөрөлт тундасжилтаас,

-Элэгний цөс ялгаруулах урвалжийн өөрчлөлтөөс,

-12 нугалаа гэдсэнд ордог цөсний "Рефлюкс" эргэн буцах эмгэг урсгал,

-Цөсний найрлаганд байгаа давсны хүчлийн саармагжилтаас,

-Элгэнд шүүгдсэн эрдсийн найрлагаас,

-Цөсний хүүдийн үрэвсэл, нугаралт,

-Хүний хөдөлгөөний хязгаарлалтаас зэрэг олон янзын шалтгаан байдаг.

Цөсний чулуу үүссэн байдлаасаа хамаарч, чулууны том бага өнгө, найрлага харилцан адилгүй. Цөсний урсгалаар өнхөрч үрэлдүүлдэг болохоор өөгүй гөлгөр үрэл болдог. Чулууны хэмжээ цөсний хүйдийн агшилт, суналтаас хамаарна. Цөсний хүйдийн үргэлж сулхан жигд агшилт чулууг томруулдаг, харин давсны хүчлийн талстжуулалт олон жижиг чулуу үүсгэдэг. Жижиг чулуу гэнэт хатуурсан эрдэс учраас томордоггүй голчоороо 1 мм хүрэхгүй тул, цөсний суваг бөглөдөг аюултай. Цөсний хана зузаарах, үрэвсэх үед, цөсний чулуу нухалт өгөх, цөсний түгжрээ үүсгэх аюултай.

Иймд мэс ажилбар шаардлагатай. Цөөн тохиолдолд чулууны эрдсийн найрлагаас хамаарч эмийн хүчээр чулууг хайлуулдаг. Бидний практикт Хятадын ургамлын гаралтай Лидан фашин. Монгол тан "Хайлуулагч" тан, гиван, манагчимбуу, дамнаанжуг, сэрдог зэрэг эмүүдээр эмчилж байна. Бидний эмчилгээ цөсийг өтгөрүүлэхгүй байх, элэг, цөсний үрэвсэл эмчлэх, дахин чулуу үүсэх ургацыг саажуулах, чулууг хайлуулах, зорилгоор хийгддэг.

Цөсний чулууны мэс ажилбар тухайн мэс засалчийн дадлаас хамаарч, хагалгааг ямар аргаар хийх нь төлөвлөгдөнө. Энэ нь "Лапарскопийн" дуран дэлгэцийн тусламжаар хагалгааг хийх, хэвлийг нээн хагалгааг хийх. Тэгэхдээ чулууны байрлал, цөсний, элэгний үрэвсэлт байдлаас шалтгаална. Чулуу цөсний сувагт орсон, түгжрэлийн байдлаас шалтгаалан цөсний суваг 12 нугалаа гэдэсний хооронд холбон суваг гаргах хагалгааг хийдэг. "Билидегстивный анастомоз". Цөсний чулуутай хүний өөрийн сахих дэг алдагдсанаас чулуу олшрох томрох элэг цөсний үрэвсэл ихсэх, гэнэтийн түгжрэл шарлалт үүснэ. Баримтлах дэг журам:

-Хорт зуршлаас салах. Архи цусанд сахар болон таргалалт үүсгэнэ. Тамхи цус, цөс өтгөрүүлж судас болон цөсний хүйдийн хана, элэгний хатуурал үүсгэнэ.

-Өөх, тостой хоол багасгах, амин хүчлүүдээс үүссэн холестрол болон тэдний нийлэг урвалж, артерийн судас бөглөх, элгэнд цөсний түгжрэл үүсгэх, шалтаг болно.

-Хөдөлгөөнийг эрхэмлэх, тусгайлан тохирсон дасгал Иогийн дасгал хийх хэрэгтэй

-Ургамлын гаралтай цайг тогтмол уух нь өтгөн хатахгүй байлгах

-Байнга эмчийн хяналтад байж ЭХО- д харуулж байх хэрэгтэй.


Цөсний чулуу...  
Үзсэн: 9522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2017-01-21 23:32
үнэ хэдтэй байдаг вэ авахуулахад.

Бидэнтэй нэгдээрэй