Шууд Chart

АСЕМ-ын Загвар чуулган гэж юу вэ?

2016-01-28 10:26:08

Манай улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд дагалдах 9 хурал болно. Эдгээрийн нэг нь долоодугаар сарын 6-7-нд Улаанбаатарт болох “АСЕМ-ын Загвар чуулган-2016” юм.

АСЕМ-ын Загвар чуулган нь Дээд түвшний уулзалтынхаа өмнө зохиогддог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын Дээд түвшний жинхэнэ уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, оюутан залуусыг идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн үлгэрчилсэн уулзалт юм.

Өмнөх жилүүдэд зохиогдсон АСЕМ-ын загвар чуулганд  АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгч гишүүд,  сайд нар, мөн АСЕМ-ын гишүүн орны их сургуулийн багш, мэргэжилтэн, оюутнууд оролцсоор ирсэн уламжлалтай.

Энэхүү үргэлчилсэн хуралдаан нь хоёр үе шаттай. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь  үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогддог.

Улаанбаатарт болох энэ удаагийн “АСЕМ-ын Загвар чуулган-2016”  нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар дэд хуралдаан, ажлын хэсэг, хоёр талт уулзалт зэргээс бүрдэнэ. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсууд хооронд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах ажил зохиогдох юм.

АСЕМ-ын загвар чуулган нь залуучуудыг олон улсын яриа хэлцээний үйл явцад оролцон АСЕМ-ын тэргүүлэгчидтэй шууд харилцах гүүр болох үндсэн зорилготой. Мөн оюутнуудын дунд дипломат ёс, яриа хэлэлцээний талаар бодит мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой.

АСЕМ-ын загвар чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс бүрдсэн Даргын мэдэгдэлийг гаргах ба энэ нь АСЕМ-ын стратегийн чиглэл, ач холбогдлыг төлөвлөж, 11 дүгээр АСЕМ-ын Дээд түвшний уулзалт (АСЕМ11)-ын үеэр танилцуулагдахад оршино.

“АСЕМ-ын Загвар чуулган-2016” арга хэмжээний бүртгэл ойрын хугацаанд зарлагдана.

Эх сурвалж: http://www.asef.org/projects/themes/education/3723-model-asem-2016


АСЕМ-ын Загвар чуулган гэж юу вэ?  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй