
Баянзүрх дүүрэг, 6, 15, 18-р хороо Сангийн хорооны гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх авто замыг хааж, шинэчлэх ажил хийгдэж байна.
Зам хаах: 7 дугаар сарын 15-ны 23:00 цаг
Зам нээх: 7 дугаар сарын 17-ны 06:00 цаг
Мөн Баянзүрх дүүргийн 3, 15-р хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 7 дугаар сарын 18-ны 22:00 цаг
Зам нээх: 7 дугаар сарын 20-ны 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн Замын хөгжлийн газар
Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилж байна | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.