Шууд Chart

Дэлхийн хамгийн урт онгоц 467 зорчигчийн суудалтай

2013-08-19 16:06:02

Америкийн “Боинг” нэгтгэл тус компанийн нэр хүнд болон худалдааны хэмжээг өсгөх зорилгоор алдарт 747 нисэх онгоцныхоо шинэ загварыг гаргаад удаагүй байна.  Аварга том нисэх онгоцны найм дахь хувилбар болох уг онгоц 467 зорчигчийн суудалтай бөгөөд энэ нь өмнөх загвараас 51 суудлаар олон юм. Түүнээс гадна шинэ нисэх онгоц түлш бага зарцуулдаг бөгөөд зорчигчдод илүү ая тухтай орчинг бүрдүүлэх ажээ.

Анхны хоёр давхар “Боинг-747″ нисэх онгоцыг 1968 онд танилцуулж байсан билээ. Уг онгоц нь 2005 онд анхны нислэгээ үйлдсэн “Аэробус А380″ загварыг зохион бүтээх хүртэл хамгийн том, хамгийн хүнд жинтэй, хамгийн багтаамжтай нисэх онгоц гэгдэж байсан юм. Харин энэ удаа “Боинг”-ийн инженерүүд онгоцны их биеийг өмнөх загварынхаас 6 метрээр уртасган дэлхийн хамгийн урт онгоц бүтээжээ.

Гэхдээ “Боинг 747-8″ загвар нь багтаамжийн хувьд А380 нисэх онгоцтой өрсөлдөж чадахгүй ч илүү боломжийн үнэтэйгээрээ дэлхийн агаарын тээврийн компаниудын анхаарлыг татаж чадна гэж компанийн төлөөлөгчид найдаж байна. Шинэ загварын нисэх онгоц 300 сая долларын үнэтэй бөгөөд энэ нь “Аэробус”-ын үнээс 30 саяар бага гэсэн үг юм.

“Боинг” компани “Люфтханза” болон “Кореан эйрлайнс” компаниудтай 33 ширхэг шинэ нисэх онгоц нийлүүлэх тухай гэрээ хэдийнэ байгуулсан байна. “Боинг 747-8″ нисэх онгоцны анхны хувилбарыг нэрээ нууцалсан нэгэн хувь хүн худалдаж авчээ. Мөн уг нисэх онгоц ирээдүйд АНУ-ын Ерөнхийлөгчийн нисэх онгоц болох бөгөөд ингэснээрээ тус улсын нисэх хүчний нүүр царай болох юм.

Нийтэлсэн: Web admin

Дэлхийн хамгийн урт онгоц 467 зорчигчийн суудалтай  
Үзсэн: 8218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
enhbold bulgan [2.123.60.xxx] 2013-09-09 04:10
sain bnu ASK 2012 temtseenii bichlegiig oruulj ogooch
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-08-20 19:21
Jaahan yum unsh, delhiin hamgiin urt ongots bol Airbus A340-600 gej ongots baidag yum. Urt ni 78 metr

Бидэнтэй нэгдээрэй