Шууд Chart

“Эврика-2015” эрдэм шинжилгээний их хуралд орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжтой

2015-02-24 11:03:36

22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болж байгаа таатай мэдээг дуулгая.Ингэснээр орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжтой болж байна. Оюутан багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг үнэлдэг энэхүү их хурлын тов гарчээ. “ЭВРИКА-2015” эрдэм шинжилгээний их хурлын Их дээд сургуулийн шалгаруулалт буюу I үе 1-р сарын 15-аас гуравдугаар сарын 13-ныг хүртэл, салбар хуралдаан буюу II үе 3-р сарын 23-аас гуравдугаар сарын 27-ний хугацаанд, III үе буюу нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагдахаар болжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж  буй эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3-н байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан зохион байгуулж олон нийтэд эрдэм шинжилгээний ажлыг сурталчлан таниулах, бодит ажил болгох, дэмжлэг үзүүлэх, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. “Эврика” эрдэм шинжилгээний их хурал нь эдийн засаг, бизнес, хууль эрхзүй, экологи, ХАА, анагаах ухаан зэрэг арван салбарын хүрээнд зохион байгуулагдана. Оролцогчид Илтгэгчийн CV /цээж зурагтай/, Оюутнууд сургуулийнхаа ЭШБХ-д 1-3-р байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт, Илтгэлийг цаасаар болон файлаар ирүүлэх юм байна.

Салбар хуралдаанд оролцох шаардлага хангасан илтгэлийг ирэх гуравдугаар сарын 13-ыг хүртэл Монгол Залуучуудын Холбооны төв байранд 204 тоотод хүлээн авах бөгөөд ирүүлсэн материалыг шүүгчид судалгааны ажлын үндэслэл, нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлага, шинэлэг санаа, практик ач холбогдол, илтгэх чадвар гэсэн дээрх таван шалгуураар шилдэг илтгэлийг шалгаруулах болно. Мөн шалгарсан оролцогчид  event@myf.mn гэсэн цахим хаягаар материалаа явуулж болох юм.

Хэрэв та энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсвэл материалаа яаралтай ирүүлэх буюу нэмэлт мэдээллийг 99297776 утас руу холбогдож лавлана уу.

http://www.myf.mn/img/files/213bc9f7e83c4df6a98ac76b3f53d74f.jpg


“Эврика-2015” эрдэм шинжилгээний их хуралд орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжтой  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй