Шууд Chart

Шинэ сонголт

2013-08-20 09:18:32

Монгол Улсад 17 300 ширхэг автобус ангиллын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Одоо мөрдөж буй Авто тээврийн хуулиар нэг автобусны насжилтын хугацааг 12 жилээр тооцсон байдаг ба бусад улс орнуудад 7-10 жил эдлэгээний норм тогтоож хуульчилсан байдаг.

Монгол Улсад мөрдөж буй хуулиа баримталж 17 300 автобуснаас жил тутам 2076 ширхэг автобус актлан шинэ автобусаар паркаа шинэчлэе гэж тооцвол жилд 415, 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Улс орны эдийн засгийн чадавхи, компани, аж ахуйн нэгжүүдийн капитал хуримтлал энэхүү хөрөнгө оруулалтыг хийгээд явах боломжийг одоогоор олгохгүй байгаа ч цаашид өсөн нэмэгдэж тэлэх Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хандлага нь үндэсний автобус үйлдвэрлэлийг тэтгэх 400,0 гаруй тэрбум төгрөгний эргэлттэй  зах зээлийн багтаамжийг бий болгон баталгаажуулж өгч байгаа юм.

Энэхүү гадагш урсан буй валютын урсгалыг саармагжуулж дотооддоо шингээх ажлын эхлэлийг цаг алдахгүй тавих хэрэгтэй байна.

2013 оны нийслэлийн төсөвт Монгол Улсын цаг агаар, уур амьсгал, нөхцөлд таарсан 100 автобусыг 25, 0 тэрбум төгрөгөөр худалдан авахаар суусан байна.

Автобусны зах зээлийн дэлхийн дундаж үнэ нь тухайн автобусанд тавигдсан хөдөлгүүр болон бусад нэмэлт тоног төхөөрөмжөөс хамаарч 150,0 сая- 350,0 сая төгрөг дотор эргэлдэж байна. Цаг уурын халуун, хүйтний эрс тэс өөрчлөлтэй дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн үйлчилгээнд тохиромжтой 100 автобусыг Монгол Улсдаа угсарч үйлдвэрлэх боломжийн талаархи төсөөллөө уншигч олон түмэнтэйгээ хуваалцаж байна.

Агаар орчин бохирдуулдаггүй EURO-3-аас дээш хөдөлгүүрийн стандартай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжийг хангасан, халаатын болон сэрүүцүүлэх нэмэлт тоног төхөөрөмж суулгасан 100 автобусыг Монгол Улсад үйлдвэрлэх төслийн зардлыг ойролцоогоор тооцож үзье.

1-рт: Төсөл үргэлжлэх хугацаа -2 жил

2-рт: Төслийн санхүүжилт-  25,0 тэрбум төгрөг

3-рт: Шинээр бий болох ажлын байр – 300

4-рт: Өндөр мэргэжлийн ур чадвартай 300 ажилтны цалингийн фонд- 5, 76 тэрбум төгрөг

1 хүний дундаж цалин 800,0 мянган төгрөг ба 24 сар х 300 ажилтан х 800,0 мянган төгрөг= 5, 76 тэрбум төгрөг.

5-рт:  300 ажилтны 5, 76 тэрбум төгрөгний цалингийн фондоос

а/  Нийгмийн даатгалын шимтгэлд- 1, 152 тэрбум төгрөг

б/  Хүн амын орлогын албан татварт- 5 76,0 сая төгрөг

6-рт: Гааль, худалдааны татвар болон дотоодын тээвэр зуучын компаниудын тээврийн зардалд -1, 0 тэрбум

7-рт: Дулаан, уур, ус, цахилгаан эрчим хүч- 300,0 сая төгрөг

8-рт:  Бусад зардал- 700,0 сая төгрөгний ойролцоо зардлууд гарч Монгол Улсад шингэхийн зэрэгцээ өндөр технологи, инноваци үйлдвэрлэлийн олон жижиг, дунд үйлдвэр компани, аж ахуйн нэгжүүд үүсэн байгуулагдаж эдийн засаг, технологи, хариуцлагын интеграцид орох замаар дамнасан ажлын байрууд дахин үүснэ.

Монгол Улс нийт 17 300 ширхэг автобусны паркаа жил бүр 2076 автобусаар шинэчилж чадахгүй юм гэхэд ядаж 10% буюу жилд 200 автобус угсарч үйлдвэрлэх үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж, цаашлаад жижиг, дунд, хүнд даацын ачааны машины угсралт үйлдвэрлэлийг Монгол Улсад бий болгох хууль эрх зүй бизнес, түншлэлийн орчинг бий болгох ёстой.

Улс орны хэмжээнд өргөн цар хүрээтэй бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжигдэх ёстой  машинт үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн гарааны алхамуудыг Цахилгаан тээвэр, Эрдү компаний инженер, техникийн ажилтнууд өөрсдийн санаачлага, хичээл зүтгэлээр бий болгон, машинт үйлдвэрлэл хөгжүүлэх хууль эрх зүйн акт,  Монгол Улсын стандартыг боловсруулан батлуулахын хамт Олон Улсын Машин Үйлдвэрлэлийн Холбооноос “VIN CODE” байршуулах эрхийг аваад байна.

Машин үйлдвэрлэлийн салбарын анхдагч мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, засварчдыг сургах, давтан сургах, дадлагажуулах зэрэг ажлуудыг ОХУ, БНСУ, БНХАУ, Япон , Чех зэрэг улс орнуудад амжилттай зохион байгуулахын зэрэгцээ цаашид бүс нутгийн машинт үйлдвэрлэлийн интеграцид мэдлэг, ур чадвар, технологи, харилцан солилцох, тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдан авах, нийлүүлэх зэргээр нэгдэн орж эхлээд байна.  

Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг олон  салбар Монгол Улсад амжилттай хөгжин байгаа бөгөөд машинт үйлдвэрлэлийн  салбарыг төрөөс дэмжих замаар хөгжүүлж чадвал Монгол Улс  хөгжлийн хурдаа дахин нэмж Азийн Бар улсын тоонд багтах цаг ойртоно.

Үйлдвэрлэл, технологийн баялгийн цагаан буян ундарсан ирээдүйг үр хүүхдүүддээ үлдээх боломж та бидний хамтын сэтгэл зүтгэл, Шинэ Сонголтод байгаа билээ.

ЦАХИЛГААН ТЭЭВЭР КОМПАНИЙ ЗАХИРАЛ ТӨМӨРЛӨГ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ      Д.ЖАРГАЛСАЙХАН

Нийтэлсэн: Д.Жаргалсайхан

Шинэ сонголт   
Үзсэн: 3992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2013-08-23 14:55
Сайн байна уу? Жагаа чиний ажил амжилттай сайн зорилгоо биелуулэхээр зутгеж байгааг хараад сонсоод баярлаж явдаг шуу, Миний сэтгэл санаа бас нугуу Машин уйлдвэрлэл, металл боловсруулах салбарын талаараа юм бодсоор санасаар явна, Удахгуй хамтран ажиллахаар санал ярилцах цаг болж байгаа гэж итгэж явна, Чамд Монголын энэ салбарын хойч ирээдуй баярлах болноо, Илуу их амжилтыг хусье Хундэтгэсэн: Эрдэнэт Баасансурэн

Бидэнтэй нэгдээрэй