Шууд Chart

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр 2015 оны бодлогоо хэлэлцэнэ

2015-02-24 15:47:08

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримтлах, хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар - 2015” хэлэлцүүлгийг гуравдугаар сарын таванд МЗХ-ны төв байрны “Залуус” танхимд 09:00 цагт зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлэгт Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб, зураг төслийн компаниуд, нийслэл, яам, төрийн бус байгууллагууд зэрэг нийт 60 орчим байгууллага оролцох юм байна. Хэлэлцүүлэг нь унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, унадаг дугуйчны аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин, бүртгэл, Унадаг дугуйн зам гэсэн гурван чиглэлээр явагдах аж.


“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр 2015 оны бодлогоо хэлэлцэнэ  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй