Шууд Chart

2015 оны “Залуу хүн” лекцийн анхны зочноор Г.Эрдэнэгэрэл уригдлаа

2015-02-25 15:11:37

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц долоо дахь жилдээ тасралтгүй үргэлжилж ирэх гуравдугаар сарын 06-наас эхлэх гэж байна.  2015 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хагалахаар боллоо. Тэрээр “Аmerician Smile” гэсэн сэдвээр лекц унших бөгөөд дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцах гэнэ.

Залуу хүн цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсээс үлгэр дууриалал авах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдөг манайд зохион байгуулагддаг томоохон лекцүүдийн нэг болоод байна. Тиймээс дараагийн цуврал лекцэнд хэнийг  урьж ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1771385333086630/?fref=ts гэсэн хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд онлайнаар хамгийн олон хүний санал авсан хүнийг уг лекцийн зочноор урьж түүний амжилтын түүхээс хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх юм.


2015 оны “Залуу хүн” лекцийн анхны зочноор Г.Эрдэнэгэрэл уригдлаа  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй