Шууд Chart

“Дипломтой ажилгүйчүүд” гэдэг нэр томъёог хална

2015-02-27 06:45:52

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаад тус биржээс “Оюутны дадлага хийх сестимийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд эхэлжээ.Ажил олгогч байгууллагуудын хувьд мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг тавьдаг нь оюутнуудад ажилд ороход нь тушаа болоод байсан.

Тэгвэл энэхүү хөтөлбөр үүнийг халж оюутан залуучуудыг суралцаж буй мэргэжлээр нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад дадлагажуулж улмаар сургуулиа төгссөний дараа тухайн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байна.Улмаар ажил олгогч байгууллагуудад хүсэлт тавьсны дагуу 3-4 дүгээр дамжааны оюутнуудыг тодорхой хугацаанд цалинтай, цалингүй дадлагажуулж, сургаж, тухайн ажлын байрны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд үргэлжлүүлэн ажилд авах юм байна.Нөгөөтэйгүүр ажил олгогч байгууллагуудад ажлын байрны өрсөлдөөнийг бий болгож илүү чадварлаг ажилтныг олж ажиллуулах боломж олгож байгаа учраас энэхүү хөтөлбөрийг дэмжиж оюутан залуучуудыг дадлагажуулж ажлын байраар ханган ажиллахыг нийт ААН, байгууллагад уриалж байна.


“Дипломтой ажилгүйчүүд” гэдэг нэр томъёог хална  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй