
Монголын Залуучуудын Холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болж байгаа. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй эрдэм шинжилгээний хурал нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.
Энэ жилийн тухайд эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшнд байрших юм. Мөн шилдэг оролцогчид үндэсний хэмжээний ивээн тэтгэгч 10 байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж нээгдэнэ.Тэдгээр арван байгууллага 2014 оноос эхлэн 10 жилийн турш ивээн тэтгэхээр болсон юм. Энэ жилийн тухайд аль байгууллага ямар салбарын хуралдааныг ивээн тэтгэх болсныг доор харуулж байна.
Ивээн тэтгэх салбар |
ХХК-ын нэрс |
Эдийн засгийн салбар |
Атар өргөө ХХК |
Техник технологийн салбар |
Харилцаа холбооны зохицуулах хороо |
Нийгмийн ухааны салбар |
Номин Холдинг ХХК |
Газар зүй геологийн салбар |
Мон лаа групп |
Байгалийн ухааны салбар |
Бридж группын Everydayсалбар |
Бизнесийн салбар |
Эрин интернэйшнэл |
Мэдээллийн технологийн салбар |
Интерактив ХХК |
Хууль эрх зүйн салбар |
УИХ-ын тамгын газар |
Экологи, Хөдөө аж ахуйн салбар |
Mind techХХК |
Анагаах ухааны салбар |
Монос групп |
Эдгээр ивээн тэтгэгч байгууллагууд нь эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан шилдэг оролцогчдоос судалгааны багаа бүрдүүлэн бодит үр дүнгээ эерэгээр нэмэгдүүлэн хамтран ажиллах боломжтой юм.
“Эврика-2015”-ын шилдгүүд ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой | ||
Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.