Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Та хүүхэдтэй болоход бэлэн үү?

2013-08-20 17:34:41
Error loading player: No playable sources found

Урьдаар төлөвлөж байж хүүхэдтэй болох нь дээр гэдгийг эмч нар болон сэтгэл судлаачид нотлож байна. Энэ чухал үйл явдалд зөвхөн эмэгтэй хүн төдийгүй хүүхдийн генийн мэдээллийн талыг бүрдүүлэгч эцэг буюу эрэгтэй хүн бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл жирэмсэн болоход хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ? Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол наад зах нь гурван сарын өмнө:

1. Хүсч мөрөөд, унш. Гэр бүлийн ямар шинэ ёс журам танд гарч ирэх бол? Мөнгө санхүүгээ хэрхэн хуваарилах вэ? Энхрий үрээ та хэрхэн өсгөн хүмүүжүүлж, бас хааяа шийтгэх вэ гэдгээ бодоорой. Та чөлөөт цагийг хэрхэн хамтдаа өнгөрүүлэх вэ? Хүүхэд олох болон жирэмсэн байх үе, нялх хүүхдийг асрах талаар интернэт, ном, сэтгүүлээс эцэг, эхчүүдэд зориулсан нийтлэл, асуулт хариултыг уншиж, өөрөө асуулт тавьж болно.

2. Та өөрийгөө эв эрүүл гэж бодож байсан ч гэсэн эмнэлгийн үзлэг хийлгээрэй. Жирэмслэхээс өмнө оношлогоо хийлгэснээр гарч болох хүндрэлийн талаар мэдээлэл авч, бэлтгэлтэй байж, цаг тухайд нь эмчилгээ хийлгэх болно. Эмч танд шаардлагатай үзлэг, тарилгыг зааж өгөх болно.

3. Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл уухаа боль. Жирэмсэн болохоос ядаж гурван сарын өмнө тийм бэлдмэлийг уухаа зогсоох хэрэгтэй. Гэхдээ дараа сард нь жирэмсэн болвол айх явдалгүй. Орчин үеийн амаар ууж байгаа хамгаалах хэрэгслүүд жирэмсний явцад болон ирээдүйн хүүхдийн эрүүл мэндэд хоргүй. Харин үтрээнд тавьсан ерөндөгийг авснаас хойш мөчлөг тогтмолжтол 2-3 сар хүлээсэн нь дээр.

4. Фолийн хүчил ууж эхэл. Жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний гурван сард өдөр бүр фолийн хүчлийг 400 микрограммаас багагүй хэмжээгээр уух ёстой. Хүүхэд олохоос өмнө фолийн хүчлийг байнга ууж байсан бол ургийн мэдрэлийн хөгжилд болон бусад гажиг гарах магадлал эрс буурна.

5.Өөрийн биед санаа тавь. Биеийн дасгал хөдөлгөөн байнга хийж эхэлж, их унтаж, цэвэр агаарт зугаалж, сэтгэл санааны хямрал, дарамтаас зайлсхий. Жирэмсний эхний өдрөөс эхлэн долоо хоног 2-3 удаа бүх биеэ чийгшүүлэх эсвэл тэжээлийн тос түрхэж занш.

6. Хорт зуршлаас татгалз. Согтууруулах ундаа уух, тамхи татах, эмчийн заавраас гадуур эм уух нь хүүхэд олоход саад болж, эсвэл жирэмсэний явцад болон хүүхдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Согтууруулах ундаа үр хөврөлийн өсөлт хөгжид саад учруулна. Өчүүхэн төдий согтууруулах ундаа хүүхэд олох чадварыг 50 хувь хүртэл бууруулна. Никотин нөхөн үржихүйн системд маш сөрөг нөлөөтэй бөгөөд эд эсийг, ялангуяа нөхөн үржихүйн системийг хөгшрүүлж, хүүхэд олоход саад учруулна. Харшлын, өндөр даралтны эм болон антибиотик огт ууж болохгүй.

7. Чанартай хоол хүнс хэрэглээрэй. Таны хэрэглэх хүнсэнд бүх төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа мах, сүүн бүтээгдэхүүн, шинэ ногоо, жимс, самар, үр тарианы бүтээгдэхүүн орсон байх ёстой. Турахаар өлсгөлөн байх, хоолны дэглэм хэт сахих, түүнчлэн жин их хасах нь эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлахаа болих, эрэгтэйчүүдийн эр эсийн тоо эрс цөөрөхөд хүргэнэ. Хэт их идэх, таргалах нь бас үр удмаа үлдээх чадварт сөргөөр нөлөөлнө. 

Нийтэлсэн: Web admin

Та хүүхэдтэй болоход бэлэн үү?  
Үзсэн: 6240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй