
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд дадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж, ажлын дадлага туршлага болох боломжтой.
Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож, ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрсдийн мэргэжлээр дадлага хийж байна. Тэдгээрийн нэг бол Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа БУХС-ийн Олон улсын эдийн засгийн 4-р дамжааны оюутан Б.Ану юм. Тэрбээр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлуулан “СҮҮ” ХХК-д мэргэжлээрээ дадлага хийж, амжилттай хамгааллаа. “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр оюутан бүрт нээлттэй тул хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.