Шууд Chart

"Эрүүл мэнд"-ийн хичээлийн үр дүн харагдахгүй байна

2015-03-09 17:46:07

"Дунд сургуульд “Эрүүл мэнд”-ийн хичээлийг бусад хичээлтэй хамт заах нь үр дүнгүй" гэж залуучуудын байгууллагууд шүүмжиллээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард БСШЯ-наас "Хүн ба орчин", "Хүн ба байгаль", "Хүн ба нийгэм" хичээлийн агуулгад "Эрүүл мэнд"-ийн хичээлийн агуулгыг нэгтгэн заах тушаал гаргасан. Үүнийг 40 сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байгаа нь цаашид "Эрүүл мэнд"-ийн хичээлийг хасах гэсэн, үр дүнгүй бодлогын ажил гэж шүүмжиллээ.

Тэд "Эрүүл мэнд"-ийн хичээлийг тусад нь мэргэжлийн багш нараар заалгах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн мэдлэг боловсрол муу байгаагаас шалтгаалж өсвөр насныхны дундах жирэмслэлт, үр хөндөлт ихсэж, нийгэмд олон асуудал бий болох болсныг дуулгалаа.

Нөгөө талд "Эрүүл мэнд"-ийн хичээлийг зааснаараа сурагчид бүрэн дүүрэн мэдлэг боловсролтой болж чадах баталгаа бий юу гэсэн асуулт гардаг. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд “Эрүүл мэнд” хичээлийг бие даасан хэвээр нь үлдээхийг шаардаж байгаагаа өнөөдөр залуучуудын байгууллага мэдэгдэж, салбарын сайдад шаардлага хүргүүлж байна.


"Эрүүл мэнд"-ийн хичээлийн үр дүн харагдахгүй байна   
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй