Шууд Chart

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-03-10 13:50:39

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт ажиллалаа. Тэрбээр бидний хэлж заншсанаар орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгойн уурхайд очиж, уурхайчин залуусынхаа үйл хэрэгтэй танилцсан юм. 1939 оноос эхлэн гар аргаар олборлолт хийж, нүүрсээ аймаг, сум руу тэмээн жингээр тээвэрлэж байсан тэр цагаас уурхайн түүх эхтэй. Харин Тавантолгой компанийн үйл ажиллагаа эхлээд  50 дахь жилтэйгээ золгох гэж байна. Өнөөдөр тус компани 200 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хагас зууны түүхтэй тус компани өнөөдрийн байдлаар улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлого орон нутагт олгосон ногдол ашиг 66.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Монгол Улсын Шилдэг татвар төлөгч тус компани 4, 8 –р уурхайн нийт 279 га газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодод нүүрсний борлуулалт хийж, 125.1 сая тн нөөцөөс гучин сая тонн нүүрс олборлон борлуулаад байна.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг тус компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж угтан авч уурхайн өдөр тутмын ажил, амьдралтай танилцуулж цаашид уурхайн үйл ажиллагаанд шинээр хийгдэх төсөл хөтөлбөр ажлууд дээр санал солилцсон юм. Уурхайн ажиллагсдын ихэнх хувийг залуус эзэлдэг. Тус салбарын ажил хүнд учраас гэр бүлээр нь ажиллуулах боломжоор хангаж, нийгмийн асуудлыг нь шийдэж, тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ.
 


МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй