
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Сөүлийн төв дүүрэгт хуралд оролцохоор очсон АНУ-ын Элчин сайд Марк Липперт үл таних этгээд халдаж, нүүрийг нь зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Энэхүү хэргийн дуулиан намжаагүй байхад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хүргэн Шин Дунг Уг гэгч Сөүл хотын "Севранс" эмнэлгийн гадаа өлсгөлөн зарлажээ.
Тэрбээр энэ үйлдлээрээ хацраа зүсүүлсэн АНУ-ын Элчин сайд Марк Липпертээс уучлал гуйж байгаа аж. Болсон үйл явдалд олон тооны солонгос иргэн уучлалт гуйж байгаа энэ үед одоогийн Ерөнхийлөгчийн хүргэн зүгээр сууж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Шин Дунг Уг нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн төрсөн дүү Пак Гын Ёнгын нөхөр бөгөөд АНУ, Өмнөд Солонгос хоёр улсын харилцааг дэмжиж буйгаа илэрхийлэн цуглуулж буй гарын үсэг нь нэг сая болсон тохиолдолд өлсгөлөнгөө зогсооно гэжээ.
Сонирхуулахад, Шин Дунг Уг, Пак Гын Ёнг нар нь Мүүний шашинд итгэгчид бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хе нь дүүгээсээ харилцаагаа таслаад удаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн хүргэн өлсгөлөн зарлажээ | ||
Үзсэн: 2311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.