
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын 25. Адъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгтээй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Үнэн мөнийг олох, уран бүтээлийн онгодтой өдөр. Аялан жуулчлах, биеийн дасгал хийх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанд таатай. Шинэ танилтай болох гэсний хэрэггүй, олон нийттэй харьцахаа хязгаарла. Найз нөхөдтэйгээ маргалдаж хэрэлдэх, улмаар тангараг тасарч болзошгүй. Таны хурц шүүмжлэл, өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох нь тэдэнд таалагдахгүй. Сэтгэл хөдлөлөөр амрагийн асуудлаа бүү шийд.
Үхэр (4/20-5/20)
Үдээс өмнө таны хувьд хүсэл мөрөөдөл, санаж бодсон зүйлсээ биелүүлж гүйцэлдүүлэхэд таагүй байх ба жижиг сажиг зүйлс, үл ойлголцол бух ажилд саад болох бололтой. Өнөөдөр ойр дотны хэн нэгэнтэй санал зөрөлдөж, улмаар хэрэлдэж маргалдсанаар ядарч сульдан, хэт ачаалалд автах болно. Та бүхний харилцаа мухардалд орно. Харин өдрийн хоёрдугаар хагаст таагүй хандлагууд буурах тал руугаа явна.
Хамтатгах (5/21-6/21)
Соёлтойгоор амрах өдөр. Үзэсгэлэн, музей, театрт зочлоорой. Хүлээн авч буй эрч хүч тань шинэ долоо хоногт сэтгэлийн их тэнхээг таньд өгнө. Үр хүүхдүүдтэйгээ хамт явбал бүр сайн. Эцэг эх, зочин гийчид айлчлан ирэх магадлалтай. Гэрийн хаалгаа нээлттэй байлгаж, зочломтгой зан гаргаарай.
Мэлхий (6/22-7/22)
Спортоор хичээллэх, биеийн дасгал хийх, гадуур удаан салхилах, аялан жуулчлахад тохиромжтой өдөр. Өнөөдрийг анд нөхдийнхөө дунд өнгөрөөвөл эерэг сэтгэгдэл хуримтлуулахаас гадна авьяас чадвараа ч гайхуулж чадна. Амьдралын учир утгын тухай эргэцүүлж тунгаах цаг ирлээ. Сонирхолтой ажлаа хийж, сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтад хүрэх замд таарах бүх саад бэрхшээлийг даван туулна.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр атаач эрийн өдөөсөн хэргээс үүдэж олон олон асуудлууд гарч болзошгүй. Тэдэнд таны нуух гэж хүссэн зүйлийг мэдэж авах боломж олдоно. Энэхүү үйл явдлууд нь сөрөг хандлагуудыг араасаа дагуулж болох юм. Эмэгтэй арслангын ордныхон өөрийнхөө ажлын хамтрагчийг анхааралтай ажиглан харж байхаас гадна өөрийн харилцааг ахин эргэн харах шаардлагатай. Учир нь аливаа алдаа дутагдал, худал хуурмаг нь таагүй зүйлсийг араасаа дагуулах болно.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Ирээдүйд маш их сайхан найдвар төрүүлсэн, зохиосон төлөвлөгөө нь цаасан тоглоомон байшин шиг нурж мэднэ. Ойрын хүн тань ажилч зөвлөгөө өгч магад, эсвэл таньтай хамт ажилладаг нэг санаатай бүлэг хүмүүс цаашдын бизнесийн амжилттай үргэлжлүүлэх боломжийг олно. Шинэ ажил хэрэг болж, нөлөө бүхий хүний сайшаал магтаалд найдаж болно. Магадгүй өнөөдөр танаас хувийн амьдрапдаа чухал шийдвэр гаргаж мэдэх юм.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр сэтгэл санаа тавгүй, өөртөө итгэлгүй мөн сэтгэлээр унах өдер. Ихэнх хүмүүс өөр газарт оюун бодлоороо хөвж ихэмсэг байдлаар турхирах, цочроох, сээтэн хаяж сэтгэл санаагаа баясгаж мөн нуух өдөр. Өөртэйгөө ажиллаж, хэрэггүй бүх зүйлсийг толгойноосоо авч хая. Өнөөдөр олныг хамарсан буюу сэтгэлийн таашаал авах, дэлгэцийн болон театрын бүтээл үзэх нь таны сэтгэл зүйг өөрчлөх чухал ач холбогдолтой.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та сэтгэлээ ариусгаж, тайвшралыг олох өдөр. Уур хилэнгээ арилгаж, муунхаг зангаа бусдад бүү харуулаарай. Энэ өдөр та зөвхөн өөрийн сайн талаа хүмүүст харуулахыг хичээ. Бусадтай хэрүүл хийж нулимсаа үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. Мөн өнөөдөр та бусдын гуйлтаас татгалзах хэрэггүй. Өдрийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Өдрийн эхэн хагас тааламжтай байж таньд итгэл найдвар өгөх болно. Ойр дотныхон таньд бүх чадлаараа туслаж таныг дэмжих болно. Таньд ямар ч асуудал тулгарсан хамаагүй тэд шийдэх болно. Хайр дурлалын асуудалд орооцолдох, шинэ хүнтэй танилцахад тааламжгүй. Ус зүүдэлвэл ойр дотны хүн өөрчлөгдөх эсвэл өвчин тусахыг зөгнөж байна гэсэн үг.
Матар (12/22-1/19)
Энергитэй өдөр. Сэтгэл санаа тайван байж, эрч хүчтэй ажиллах өдөр. Аураны нөлөөллөөс үүдэлтэй, сексийн чадамж ихэснэ. Сэтгэл татам байдал тань бусдад нөлөөлж, хувийн болон уран бүтээлийн уулзалтууд үр дүнтэй байна. Бүтээлч сэтгэлгээ тань хамтран ажилладаг хүмүүст нөлөөлж, ажлын үр дүн нэмэгдэж, амжилтад хүрнэ.
Хумх (1/20-2/18)
Таны хувьд хувийн амьдрал нь хоёр дахь төлөвлөгөөнд орно. Хайртын чинь сэтгэл хөрсөн байх бөгөөд гол шалтгаан нь хэрүүл маргаан, ажил ихтэй байдал, хардалт байх болно. Эцэг эх болон хүүхдүүдийн харилцаанд сорилт, тэмцэл бий болно. Хэрэв та таагүй байдлаас зугтаж чадвал ойрын хугацаанд бүх зүйл амжилттай болно. Гэр бүлийн уур амьсгал сайжирна.
Загас (2/19-3/20)
Дотоод эрч хүчийг өдөөсен өдөр. Санхүүгийн байдал нааштай байна. Эсвэл ашигтай худалдан авалт хийнэ. Энэ ордны бүсгүйчүүд шинэ танил эсвэл гэнэтийн романтик адал явдалтай учирна. Үүнийг ажил хэрэгтэйгээ бүү хутгалдуулаарай. Харин эрчүүдийн хувьд ажлын ширээнээс хол, дуу шуугиантай компани дээр байх хэрэггүй. Таны эрүүл мэнд таагүй байдалтай байгааг анхаар.
Өнөөдрийн зурхай /2015.03.15/ | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.