Шууд Chart

Биеийн өсөлтийн тухай

2015-03-17 10:59:44

Хүний бие аажмаар өсч томрон нас бие гүйцсэн үеийн бүрэн хөгжилд хүрэхийг биеийн өсөлт гэж ойлгож болно. Гэхдээ биеийн өсөлтийг ихэнхдээ гадна талдаа харагдах хэлбэр болох өндрөөр нь төсөөлөх нь элбэг. Өндөр бол гол үзүүлэлт мөн боловч үүнтэй зэрэгцэн биеийн жин, бэлгийн бойжилт, оюун ухааны хөгжил, булчингийн хөгжил, биеийн галбирын өөрчлөлт, дууны хөвч, үе мөчний харьцаа гээд олон талаар өсөлт хөгжил зэрэгцэн явагддаг. Хүүхэд эхийн хэвлийд олдсон үеэс хөгжил өсөлт эхлэн явагдах бөгөөд ерөнхийдөө эмэгтэйчүүд 20-23, эрэгтэйчүүд 25 нас хүртлээ өсдөг болох нь тогтоогдсон байдаг. Мэдээж тухайн хүүхдийн онцлог, орчин зэргээс хамааран үүнээс эрт эсвэл хожуу байж болно. Харин эрэгтэй хүүхэд 25, эмэгтэй нь 20 нас хүртлээ өсөлтгүй байгаа бол ямар нэг эмгэг гэж үздэг. Тарваган хүний хувьд бол генийн өвөрмөц гажиг. Ийнхүү 20-25 нас хүртэл тасралтгүй өсч, ойролцоогоор 50 нас хүртлээ тогтворждог. Түүнээс цааш дахин намсах процесс үргэлжилнэ. Эрдэмтдийн судалгаагаар 10 жил тутамд нэг см-ээр атийдаг. Энэ нь нурууны болон өвдөгний үеийн хоорондох зай багасч, нуруу бөгтийдөгтэй холбоотой. Өндрийн өсөлт бага насанд илүү хурдтай бараг өдөр өдрөөр анзаарагддаг. Тэгээд цэцэрлэгийн ахлах болон сургуулийн бага ангид аажимсаж, дунд ангид орох 5-7 дугаар ангиас эхлээд буюу шилжилтийн насанд өсөлт түргэсдэг. 7-8 дугаар ангийн сурагчид зуны амралтаа дуусгаад хичээлдээ цугларахад бие биенээ хэрхэн өөрчлөгдсөнийг гайхан ярьдаг шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд их өндөр болж дуу нь бүдүүрсэн байдаг.

Улс нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрах орчин илүү тав тухтай болж, хоол хүнсний төрөл олшрох зэрэгтэй холбоотой хүүхдийн өсөлт хөгжилт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн биеийн өндөр болон бэлгийн бойжилт 1-2 жилээр наашилж, буцаж агших нас ч 10 орчим жилээр хойшилсон байна. Хүний биеийн өсөлтөнд цаг агаар, байгаль орчин онцгой нөлөөлдөг. Тухайлбал, Европынхон Азийнхнаас харьцангуй өндөр байдаг бол том далайн дунд орших жижиг арлын оршин суугчид харьцангуй том биетэй, өндөр ууланд амьдардаг хүмүүс илүү урт настай байх жишээтэй. Хүний биеийн өсөлт ялангуяа өндөрт өнчин тархины үйл ажиллагаа гол үүрэгтэй гэж үздэг.  Өнчин тархины ажиллагаанаас хамаарч хүний биен дэх кальц, фосфор, натрийн солилцоо зохицуулагдана. Эдгээр бодисын илүүдсэн болон дутагдсан нь ясны хөгжилд нөлөөлдөг юм. Жишээ нь, фосфор дутагдвал яс сийрэгжиж, амархан хугардаг бол эдгээр бодисын хэт илүүдлээс болж онцгой өндөр болох, эсвэл аль нэг эрхтэн нь ялгаран томрох шинж гардаг. Ийм тохиолдлыг эмгэг хөгжил гэж үздэг. Нас бие гүйцсэн хүмүүсийн биеийн өндрийн см нь хүндийн жинтэйгээ тэнцүү буюу ойролцоо байвал тухайн хүний бие эрүүл, хэвийн гэж үздэг. Үүнтэй адил хүүхдийн нас, өндөр, жингийн харьцааг харуулсан хүснэгт өрхийн эмнэлгүүд дээр бий. Үүнийг эцэг, эхчүүд хуулж авах нь чухал. Хүүхэд чинь насандаа тохирсон өсөлт хөгжилттэй байгааг ажиглах, түүнд нь тохирсон зөвлөмж, сургалтанд хамруулахаас эхлээд дараа жил өмсөх гутал, хувцсыг нь сонгоход ашиглаж болдог. Олонх эцэг, эхчүүд хүүхэд амархан том болно гээд томдсон гутал, хувцас авч өгөөд байдаг нь өнөө цагт ач холбогдлоо алдсан төдийгүй хүүхдээ сургууль хамт олных нь дунд эвгүй байдалд оруулдгийг санаж байхад илүүдэхгүй. Нөгөө талаар томдсон гутал хүүхдийн алхаа гишгээг эвдэх ба хөлийн ул хавтгайрах шалтгаан болох магадлалтай. Харин биеийн тамираар хичээллэдэг хүүхдүүдийн өсөлт үе тэнгийнхнээсээ түрүүлж байдаг. Өсөлтийн насанд нь биеийн хүч их шаардах хүндийг өргөлт, бялдаржуулах спортоор хичээллүүлэх нь цаашдын өсөлтөнд нь сөрөг нөлөөлөх магадлалтай байдгийг мэдэж байх хэрэгтэй. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 


Биеийн өсөлтийн тухай  
Үзсэн: 22912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 01:04
манай хүү 12 настай 181 см өндөр энэ хэвийн үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-15 22:30
bi odoo 15 tai odoo 10 dugaar angi tgd bi ih namhan 1m56.5 ? xolnii maan size bas jijken 38 manai angiin bandi nar bvgd 170 eswel ternees deesh eron ygd oskv bgam boloo?
Зочин [127.0.0.xxx] 2019-07-21 20:12
hvntei untsan bol ohidiin osolt zogson gedeg vnen vv
Зочин [127.0.0.xxx] 2019-11-28 15:10
Battai bol bishee Tuhain hunii biyiin ontslog l ih chuhal
зочин [127.0.0.xxx] 2019-04-10 00:12
14 настай 160 см өндөртэй яаж нэмж өсөх үү.
мандахаа [127.0.0.xxx] 2019-03-15 00:28
sungalt sain hiisseneer usuh bolomjtoi shvvv
Энхжин [66.181.161.xxx] 2018-09-18 13:45
Би одоо 15 настай өндөр 162 гэхдээ 13 тай бхад ийм бсан бх өсөх гэж зөндөө үзсэн 165 болчоод буцаад намхан болчих юм яагаад буцаж намхан болдиймбээ
эрдэнэ [112.72.11.xxx] 2018-08-30 21:20
18 tai ondor 163 tai osox bolwuu ,
Зочин [127.0.0.xxx] 2019-07-07 02:41
dees toglood turniknees 1 2 minut zuugd tgd sags 1 ees 2 tsag togolchood usand sel ingeed 7 honog hiigeed uzeeree usdug ym bnle
Зочин [103.57.94.xxx] 2018-08-16 00:48
Би 16 настай эмэгтэй хүүхэд . Өндөр маань 175 см . Би хэт өндөр байна. Эмэгтэй хүн 25 хүртлээ өсдөг бол би лав тэр хугацаанд 180см хүрнэ гэж бодож байна. Хэтэрхий өндөр учраас өндөр өсгийт өмсөж чадахгүй хэцүү байнөө.
Наранбат [66.181.160.xxx] 2018-02-16 23:22
Шал худлаа би 25тай 15-25 хүртэлх хугацаанд би огт өсөөгүй ийм худал зүйл тавих сэтгүүлч байна гэдэг эмгэнэл MNB
Зочин [124.158.107.xxx] 2017-04-11 19:30
bi nileen namhan usmuur bn yaaval deer ve
Гоё хуудас [127.0.0.xxx] 2020-01-14 09:14
Зүгээр дээр бичгэсэн намхан
Зочин [202.9.47.xxx] 2017-12-18 17:21
undur chini hed, heden nastai ve
Cadet [85.115.224.xxx] 2017-01-02 01:12
Bi 173tai usmuur bn
Нямаа [66.181.161.xxx] 2018-04-14 10:30
Хэдэн настай вэ? 18 хүрсэн бол хичээж хичээж 7 жил хөдөлмөрлөж 2см өсөх бүрэн боломжтой
Зочин [66.181.160.xxx] 2017-11-22 22:10
хха
Naranbat [66.181.160.xxx] 2018-02-16 23:24
Боль боль болиоч

Бидэнтэй нэгдээрэй