Нэрт дуучин, жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Женнифер Лопес Америкийн алдартай шоу болох "American Idol" шоуны ээлжит улиралын хаалтын ёслолд оролцох үеэрээ үзэгчдэд бас нэгэн гэнэтийн бэлэг барьжээ.
Өдгөө 45 настай тэрээр "Feel the Light" хэмээх дуугаа дуулахдаа, гоёмсог даашинз болоод гэрлийн гайхамшгийг чадварлагаар хослуулсан нь үзэгчдэд нэн таалагдсан аж.
Хормой нь тайзыг тэр чигээр нь бүрхсэн түүний даашинз дээр проектор ашиглан дүрслэл, өнгө, гэрэл хослуулсан сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн байна.
Женнифер Лопес дахин олныг гайхшрууллаа | ||
Үзсэн: 2519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.