
УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Эврика-2015" эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаан эхлэхэд долоо хоногийн хугацаа үлджээ.
Оюутан, багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг үнэлдэг энэхүү их хурлын материалыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч байна.
Та бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэмэл болон файлаар авчрах эсвэл event@myf.mn хаягаар илгээх, судлаачийн товч анкет / CV / авч ирэх, сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай. Хугацааг сунгасантай холбогдуулан салбар хуралдаан гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл хэлэлцэгдэхээр болжээ. Харин Нэгдсэн хуралдаан ирэх дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулагдана.
Огноо
|
Үдээс өмнө 9:00 цагаас
|
Үдээс хойш 14:00 цагаас
|
2015.03.30
|
Эдийн засгийн салбар
|
Бизнесийн салбар
|
2015.03.31
|
Техник технологийн салбар
|
Мэдээллийн технологийн салбар
|
2015.04.01
|
Нийгмийн ухааны салбар
|
Хууль эрх зүйн салбар
|
2015.04.02
|
Газарзүй, геологийн салбар
|
Экологи, хөдөө аж ахуйн салбар
|
2015.04.203
|
Байгалийн ухааны салбар
|
Анагаах ухааны салбар
|
“Эврика-2015”-ын салбар хуралдаан долоо хоногийн дараа эхэлнэ | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.