Шууд Chart

А.Мөнхбат Казах залуу гэр бүлд зочиллоо

2015-03-24 13:25:14

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Казах Залуучуудын Холбооны тэргүүн Ш.Айдос, Улаанбаатар хот дахь Казах залуучуудын холбооны дарга А.Омарбек тэргүүтэй зочид жил бүрийн Наурызийн баярын өдөр Казах айлд зочилж ёс заншилтай нь танилцаж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил тэрбээр Казах залуу гэр бүл болох  Ш.Сейлбек, Т.Жансая нарын гэрт зочилсон юм.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг. Цагаан сарын баяртай дүйцхүйц тус баяр нь 3-4 өдөр үргэлжилж, ах дүү хамаатан садныхаараа зочилж,  нэг хүн 40 айлаар зочлох ёстой байдаг билээ. Жил ирэх тусам хүрээгээ тэлж өргөжиж байгаа Наурызийн баяр энэ жил өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат залуу хост хандаж хэлсэн үгэндээ “Казах ард түмний Наурызийн баяр бол их сайхан баяр юм. Учир нь Монголын Залуучуудын Холбоо архигүй уриалгыг гаргаж залуучуудыгаа Спирт биш Спортыг сонгоё хэмээн уриалдаг. Энэхүү уриалгыг дэмжсэн ямар ч архи хэрэглэдэггүй баяр билээ.Мөн Казах түмэн маань төрөл саднаараа уулзаж, учирч, хуучин ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндэлж дээдэлдэг баяр.

Өнөөдөр биднийг энэхүү сайхан баярынхаа ёс заншилтай танилцуулж, гэртээ урьсан та нартаа баярлалаа. Ирэх хавар улам өнөр өтгөн болж, их амжилтыг гаргах болтугай” хэмээн хүсэн ерөөсөн юм. Ш.Сейлбек, Т.Жансая нарын хувьд ханилаад гурван жил болж байгаа залуу гэр бүл. Өрхийн тэргүүн Ш.Сейлбек “Монголын алт” ХХК-ийн програмист, Т.Жансая ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжилтэнээр ажилладаг байна. Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Ш.Сейлбекийг “Тэргүүний залуу инженер” медалиар шагнаж урамшуулсан юм. Харин залуу хосууд ирсэн зочдыг өөрсдийн идээ ундаа болох көже шөл, каз, женти, шелпекээр дайлж, мөн МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатад кепеш бэлэглэж хүндэтгэл үзүүлсэн юм.


А.Мөнхбат Казах залуу гэр бүлд зочиллоо  
Үзсэн: 1909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
170.75.162.xxx [170.75.162.xxx] 2015-03-24 13:55
vneheer shan medee bna bid chin negl deewer door amidarch bga mongolchuud shv dee mongoliin zaluuchuudiin holbooni erunhiilugchduu ajliin undur amjilt hvsie

Бидэнтэй нэгдээрэй