Шууд Chart

Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана

2015-03-27 13:59:20

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн оны долоодугаар сараас алслагдсан дүүрэг хороодод очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, ажилтай орлогтой болгох зорилгоор явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.

Энэ удаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилгүй иргэд болон ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэн авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.10-т заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл түгээх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх, сургалтанд хамруулж тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн тохирч тэнцэх ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулахаар болжээ. Мөн бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэн авч сургаж, бэлтгэн ажлын байраар хангах юм.

Ажиллах хуваарь:
2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг дуустал дараах хувиараар зохион байгуулагдана.

Д/д

Хороод

Хугацаа

Цаг

Хариуцах мэргэжилтэн

Хамтарч ажиллах байгууллага

1

1,2,3-р хороо

2015.03.30

10:00-13:00

Д.Алтантуяа

П.Ганцэцэг

Иргэний танхим

2

7,8-р хороо

2015.03.30

14:00-17:00

Д.Сайнсүрэн

7 хорооны иргэний танхим

3

17,18,19-р хороо

 

2015.03.31

10:00-13:00

Ж.Содончимэг

18 хорооны иргэний танхим

4

4,5,6-р хороо

2015.03.31

14:00-17:00

Б.Мандуул

6 хорооны иргэний танхим

5

 

11,12-р хороо

2015.04.01

10:00-13:00

Г.Эрдэнэбат

12 хорооны иргэний танхим

6

9,10-р хороо

2015.04.01

14:00-17:00

Н.Мөнхбат

9 хорооны иргэний танхим

7

13,16-р хороо

2015.04.02

10:00-13:00

Б.Саруул-Од

16 хорооны иргэний танхим

8

14,15-р хороо

2015.04.02

14:00-17:00

Р.Батхишиг

15 хорооны иргэний танхим


 


Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй