Шууд Chart

Цагийн ажил хийх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна

2015-03-27 15:10:29

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр өдөр  тутам 50-70  ажил хайгч ирдэг бөгөөд пүрэв гараг бүрийн 13:00 цагаас  болдог цагийн ажил хайгчдад зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалтанд оролцогчдын тоо долоо хоног бүр нэмэгдсээр байна.  

Энэ удаагийн сургалтанд МУИС, ШУТИС, Их засаг, Идэр , Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан залуус  хамрагдсан ба эрхэлсэн ажилтай ч цагийн ажил хийж нэмэлт орлого олох хүсэлтэй залуучууд ирсэн нь  олзуурхууштай байлаа. Цагийн ажил хайж  ирсэн залуус цагийн ажлын цалин хөлс, хэрхэн хийх вэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг учраас ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн сургалтаар:
•    Цагийн ажлын хөлс
•    Цагийн ажил хайгчдад өгөх зөвлөмж
•    Цагийн ажлыг хэрхэн хайх вэ
•    Хувь хүний цаг төлөвлөлт
•    Цагийн ажилтны дэвтэр
•    Байгууллагын хүний нөөц, менежерүүд ихэвчлэн юуг хардаг талаар зөвлөгөө ойлголт өгсөн.

Мөн “Парт Тайм” сургалтын үеэр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн дэргэдэх “Хөдөлмөрч Залуус ” клубын идэвхтэй гишүүн БХИС-н оюутан Н.Бат-эрдэнэийг хөдөлмөрч байдал, гаргасан санаачлага, идэвх зүтгэлийг үнэлэн “ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ” өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Өөрийн хичээл зүтгэл, бусдыгаа гэсэн чин сэтгэлээр үеийн залуусаа хошуучлан манлайлагч оюутан юм.


Цагийн ажил хийх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна  
Үзсэн: 2011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй