
Error loading player: No playable sources found
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд сар бүрийг тодорхой нэршилтэй болгож түүнийхээ хүрээнд чиглэсэн томоохон аянуудыг эхлүүлж, үр дүнтэй гүйцэтгэсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр МЗХ Ерөнхий зөвлөлийн ХII хурлаа хийж байна. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо, холбоодын бүхий л тэргүүнүүд оролцож Залуучуудын байгууллагын цаашид баримтлах стратеги төлөвлөгөө, дүрмийн хэлэлцүүлэгт санал бодлоо тусгалаа. Ийнхүү тусгагдсан саналууд нь маргааш болох Монголын Залуучуудын Холбооны V их хурлаар хэлэлцэгдэн батлагдах юм байна.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий зөвлөлийн ХII хурал боллоо | ||
Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.