Шууд Chart

Сансрын нисгэгч роботыг Гиннесийн номд бүртгэв

2015-03-31 14:56:26

Сансарт нисээд ирсэн Киробо роботыг Гиннесийн номд хоёр дахь удаагаа бүртгэлээ. Энэхүү роботыг задгай сансарт ажилласан анхны робот гэж 2014 онд бүртгэсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө Киробо роботыг дэлхийгээс хамгийн хол буюу 414 километрийн алсад гарсан роботоор зарлаж, Гиннесийн номд дахин бүртгэжээ.

Киробо роботыг Японы “Toyota” компанийн инженерүүд зохион бүтээсэн байна. Уг роботыг 2013 онд сансарт нисгэсэн ба өнгөрсөн сард эх дэлхийдээ эргэн иржээ. Киробо нь Олон улсын сансрын станцад 18 сар ажиллажээ. Робот хүний асуултад хариулах болон ярих чадвартай аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сансрын нисгэгч роботыг Гиннесийн номд бүртгэв  
Үзсэн: 2747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй