
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Батбаяр уригдлаа. Тэрбээр “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна.
Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа билээ. Иймд энэ хаврын 10 цуврал лекцэнд амжилттайгаар тасралтгүй хамрагдсан залуусыг МЗХ-ны үйл ажиллагаанд нээлттэй хамрагдах эрх олгохын зэрэгцээ батламж гардуулж баталгаажуулахаар болжээ.
“Залуу хүн-2015” цуврал лекцийн тав дахь зочноор Д.Батбаяр уригдлаа | ||
Үзсэн: 1363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.