Шууд Chart

Өвөрхангайчууд ширээний теннисний аваргаа тодрууллаа

2015-04-01 10:48:17

Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг  “Спортлог сар” болгон зарласан билээ. Энэхүү “Спортлог сар”-ын хүрээнд Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Биеийн тамир спортын газар, Спортын дэд мастер Н.Гончигсүрэн агсны хүү Г.Доржжүгдэр нар хамтран насанд хүрэгчид болон өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 80 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Өвөрхангай аймгийн Сант сумын тамирчин Х.Хосбаяр, дэд байрыг Тарагт сумын тамирчин Б.Анхбаяр, гутгаар байрыг Зүүнбаян-Улаан сумын тамирчин Спортын мастер А.Батгэрэл, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Арвайхээр сумын тамирчин Наранчимэг, дэд байрыг Хүч нийгэмлэгийн тамирчин Түвшинбаяр, гутгаар байрыг Арвайхээр сумын тамирчин ширээний теннисний 1-р зэргийн тамирчин Бямбадолгор нар тус тус эзэлж, холимог хосын төрөлд тэргүүн байрт Арвайхээр сумын тамирчин Г.Доржжүгдэр дүү Г.Нармандахын хос, дэд байрт Богд сумын тамирчин Лутаа Отгонцэцэгийн хос, гутгаар байрт Монгол Улсын спортын мастер Батгэрэл Түвшинбаярын хос орж, өсвөрийн эрэгтэй тэргүүн байрт 1-р сургуулийн 9г ангийн сурагч Тунамал-Эрдэнэ, дэд байрт 1-р сургуулийн тамирчин 11в ангийн сурагч Мөнхсүлд, гутгаар байрт Төгрөг сумын харьяат Мял, эмэгтэй тэргүүн байрт 1-р сургуулийн 12б ангийн сурагч Чимэддулам, дэд байрт Богд сумын харьяат Отгонсүрэн, гутгаар байрт 4-р сургуулийн сурагч Бямбанэргүй нар орлоо.

Мөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн Сант сумын тамирчин Х.Хосбаяр, дэд байр эзэлсэн Тарагт сумын тамирчин Б.Анхбаяр, эмэгтэй тэргүүн байр эзэлсэн Арвайхээр сумын тамирчин Наранчимэг, дэд байр эзэлсэн Хүч нийгэмлэгийн тамирчин Түвшинбаяр нарт ширээний теннисний 1-р зэрэг, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй 1-р байр эзэлсэн 1-р сургуулийн 9г ангийн сурагч Тунамал-Эрдэнэ, 1-р сургуулийн 12б ангийн сурагч Чимэддулам нарт Ширээний теннисний 3-р зэргийг тус тус олголоо.


Өвөрхангайчууд ширээний теннисний аваргаа тодрууллаа  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй