Шууд Chart

Гурван иргэнийг буудаж хөнөөсөн хэрэгтэнд цаазаар авах ял оноолоо

2015-04-02 12:02:24

Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нар буудуулж, амь насаа алдсан онц хүнд гэмт хэрэг гарсан. Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат О.Энхбат гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн Мастер маркын мотоциклыг хулгайлсан гэмт хэргийг мөн үйлдсэн тул Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлсэн байна. 

Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д зааснаар цаазаар авах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зургаан жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж цаазаар авах ял оногдууллаа.
 


Гурван иргэнийг буудаж хөнөөсөн хэрэгтэнд цаазаар авах ял оноолоо  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй