Шууд Chart

Аймаг дамнан хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдэд ял оноов

2015-04-02 16:00:05

В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны дөрөвдүгээр сараас 2013 оны долоодугаар сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын наймдугаар шүүх 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, В.Баяржавхланд 7 жилийн хорих ял, В.Гантөгсөд 6 жил 6 сарын хорих ял, В.Жавхлантөгсөд 4 жилийн хорих ял, Э.Баярцогтод 3 жилийн хорих ял, Э.Билэгмаад 4 сарын баривчлах ял тус тус оногдуулж, В.Гантөгс, В.Баяржавхлан, В.Жавхлантөгс нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Э.Баярцогтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2015 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн байна.
 


Аймаг дамнан хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдэд ял оноов  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй