
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн явуулын хөдөлмөрийн бирж нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн I хороонд ажиллав. Тус хороо нь нийт 2000 хүн амтай. Ажил хайгч бүртгэлтэй иргэдийн тоо 279 байгаа юм.Дүүргийн иргэд хөдөлмөрийн өдөрлөгт идэвхтэй оролцож байгаа төдийгүй ажил хайгчид ихэвчлэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэдний хувьд нийслэлд ирж ажиллая гэхээр амьдрах байр сууцны хувьд бэрхшээлтэй байдаг гэдгийг ч учирлаж байв. Үдээс хойш явуулын бирж тус дүүргийн II хорооны иргэдэд хүрч ажиллав. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Багануур дүүрэгт ажиллах юм.Иргэдийг ажлын байранд зуучлах мэдээлэл өгөх үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болоод Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Явуулын хөдөлмөрийн бирж Багануур дүүрэгт ажиллана | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.