Шууд Chart

МЗХ-ны "Хар жагсаалт" санаачилгад Баабар нэгдлээ

2015-04-03 09:47:00

“Хэрээг хэрээ л гэдгээс биш бүргэд гэж өргөмжилдөггүй” хэмээх гарчигтай илтгэл сошиал ертөнцөд вирал болж байна. Нийтлэлч Баабар буюу Д.Батбаярын моод болгохоор цацсан шинэ үгний гол сэдэв нь аанай л улс төртэй холбоотой. Гол санааг нь базвал хэрээ шиг “хар” улстөрчдийг нэр зааж цагаан цааснаа дурайлган бичээд олон нийтэд түгээх гэнэ. Нэг л танил сонсдох ХАР ЖАГСААЛТ гэгчийг боловсруулан гаргахаар саяхан Монголын залуучуудын холбоо тавдугаар Их хурлаараа батлан шийдсэнийг санаж буй хүн олон. Товчхондоо, МЗХ-той Баабар зорилго нэгтэй болж таарлаа.

Монголын улс төрд байх эрхгүй буюу байж болохгүй, нэр дэвшлээ ч олон нийт дэмжих хэрэггүй гэж үзсэн этгээдүүдийн нэрийг зарлана гэдэг сайн хэрэг. Сонгуулийн сурталчилгааны үеэр хэрээ, галуу нэг ч үлдэхгүй цөмөөрөө л бүргэд болчихдог. Тэгэхээр суртал ухуулга эхлээгүй, амар амгалан суугаа дээр нь сонгогчид маань хүнээ таньж, дархлаажиж, улстөрчдийг мэдэж авах нь 2016 оны сонгуулиар цоо шинэ парламент, харьцангуй цэвэр төр засаг бүрдэх суурь болох юм.

Өнөөдөр зарлаад маргаашнаас эрэмбэлэх гэж буй Баабарын жагсаалт, хагассайнд шийдээд өдгөө бэлтгэлээ базааж буй МЗХ-ны жагсаалт хоёрыг л харьцуулаад үзье. Байгаа хоёр зүйлээ л барьж, жишихээс өөр сонголт одоохондоо хэнд маань ч алга. Баабар гуайг улстөрчид үздэггүй шиг өөрөө ч УИХ-ын гишүүдийг “хулгайч” хэмээн цоллосон нь “Зуун эрхэм”-ийн архивт бий. Хажуулдаж хэвтээд, өвс зажлах зуураа “Хулгай хийхгүйгээр амьдарч болоод байхад би заавал УИХ руу орох хэрэг алга өө” гэж хэлснийг би лав санаж байна. Энэ утгаараа Баабар гуай хувь хүн, нийтлэлч, агро-химич, аналистын хувиар улстөрчдийг шинжиж, жагсаалтаа боловсруулах нь.

Товчхондоо, түүний дайснууд л жагсаалтын эхэнд илүүтэй харагдах болов уу. Одоо МЗХ-ны аргачлалыг харъя. Тус холбоо аймаг бүрт, сум дүүрэг болгонд салбар нэгжтэй. Тэдгээрийн үйл ажиллагаа, ачааллыг нэмэх нэг сэдэл нь “ХАР ЖАГСААЛТ”. Өөрсдийн оршин байгаа сум дүүрэг, баг хорооны иргэдээс залуучуудын холбооныхон асууж, хүн бүрийн саналд үндэслэн жагсаалтаа боловсруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, насанд хүрч, сонгуульд оролцох эрхтэй 1.2 сая монгол иргэний нэгдмэл бодол, байр суурийг МЗХ-ны “хар жагсаалт”-аас үзэх бол Баабар гуайнхаас “Баабар ба түүний нөхдийн эсрэг фронтынхон”-ы нэр л цухалзах мэт бодол өөрийн эрхгүй төрж байна. Жагсаалт боловсруулж буй этгээдийн хувиар бодоход ч нэг нь үндэсний залуучуудын холбоо, нөгөө нь иргэн байгааг бодолцохгүй өнгөрч боломгүй.

Аливаа зүйлд эхлэх цэг гэж бий. МЗХ санаачилж, ажил болгоно гэдгээ ард түмэнд, залуучуудад амлачихсан. Араас нь Баабар бүх нийтээрээ төвлөрч буй “Монголын эдийн засгийн чуулган”-ы индрээс бас нэг жагсаалт гаргана гэв. Улмаар нам болгон, иргэний хөдөлгөөнүүд гээд дор бүрнээ довоо шарлуулсан жагсаалт гаргах нь бараг тодорхой бололтой. Тэр цагт монголчууд бид дахиад л хэнийх нь илүү үнэн гэх буюу аль замаар явах вэ гэдэг шиг сонголт хийхэд гарцаагүй тулна. Гэвч түүнээс өмнө бодох боломж бий.


МЗХ-ны "Хар жагсаалт" санаачилгад Баабар нэгдлээ  
Үзсэн: 4632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-04-30 18:10
ЭНЭ ҮГЭЭ ӨӨРТӨӨ ХЭЛ ЁСТОЙ ХЭРЭЭНИЙ ХУВЬД ХЭН НЬ ХАР БОЛ ДООБАХ МЭЛХИЙ ШИГ БААВАРЫН БАХ НЬ ХАНАЖ БАЙГАА МОНГОЛЫГ ЧГ ИЙМ ХЭВЭЭРЭЭ БАЙГААД БАХЫН БАХ ХАНАНА ДАА БҮҮ МАРТ ААС ӨӨР ӨӨДТЭУ ЮМ БИЧЭЭГҮЙ БУСДЫГ ДОРЛМЖЛОЖ ӨӨРӨӨ БАЯЖСАН БАХ СУГАЛААНЫ МӨНГӨ ЯАСАН БЭ ХУУРАМЧ СЖГАЛААГААР ХЭДЭН НҮНИЙГ ХОХТРООСОНОО БИЧЭЭЧ
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-04-30 18:10
ЭНЭ ҮГЭЭ ӨӨРТӨӨ ХЭЛ ЁСТОЙ ХЭРЭЭНИЙ ХУВЬД ХЭН НЬ ХАР БОЛ ДООБАХ МЭЛХИЙ ШИГ БААВАРЫН БАХ НЬ ХАНАЖ БАЙГАА МОНГОЛЫГ ЧГ ИЙМ ХЭВЭЭРЭЭ БАЙГААД БАХЫН БАХ ХАНАНА ДАА БҮҮ МАРТ ААС ӨӨР ӨӨДТЭУ ЮМ БИЧЭЭГҮЙ БУСДЫГ ДОРЛМЖЛОЖ ӨӨРӨӨ БАЯЖСАН БАХ СУГАЛААНЫ МӨНГӨ ЯАСАН БЭ ХУУРАМЧ СЖГАЛААГААР ХЭДЭН НҮНИЙГ ХОХТРООСОНОО БИЧЭЭЧ
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-04-20 11:58
МЗХ ны дарга нар идсэн мөнгөө
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-04-20 11:58
МЗХ ны дарга нар идсэн мөнгөө
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-04-15 18:57
Хар жагсаалт гэж нэрлэхгүй байвал ямар бэ. Ер жагсаалт гаргахад яадаг юм. Юу ч хийхээс буцахгүй болсон бүлэглэлүүдийг алга болгохгүй юм бол монгол улс хөнжихгүй ард иргэдийн амьдрал дээшлэхгүй л дэ. Нийгэм нэр нөлөөтэй хүн ярьж байгаа болхоор ажил болох байх гэж бодож байна. Баабарыг дэмжинэ ээ олон хүн дэмжинэ дээ. Хүн болгон л болохгүй бүтэргүй байгааг ярьж байгаа харин яаж гэдгээ л мэдэхгүй бухимдсан хүмүүс байдаг
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-04-12 22:05
ХАР ЖАГСААЛТ ГАРГАХ НЬ МЗХ-НЫ ХИЙХ АЖИЛ БИШ. ОЛОН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЗАЛУУСЫГ НЭГТГЭЖ, ТЭДНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ ТББ ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛЖ ХИЙХ ГЭДЭГ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ. САЯХАН МЗХ-НЫ ДАРГА МӨНХБАТЫН ЛУЙВРЫН ТАЛААР БАРИМТ БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ ГАРСАН БАЙНА ЛЭЭ. ТЭР ХҮН ХАР ЖАГСААЛТАД ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ БИЧЭЭД ЭХЛЭХ ҮҮ. ЗАЛУУЧУУДЫНХАА ТӨЛӨӨ ХИЙХ АЖЛАА ХИЙ Л ДЭЭ.
104.6.169.xxx [104.6.169.xxx] 2015-04-11 09:53
Jinhene bahk bankaar ni dampuuruulj iddeg,jimhene horchin hulgaich bol Baabar p....a mon.
77.119.128.xxx [77.119.128.xxx] 2015-04-06 04:48
BAABAR BOL AN NAMIIN MERGESHSEN DOGSHIRSON TOP HULGAICH NARIIN NEG MON GEJ ARD TUMEN HELSEN NOTOLGOO NI MONGOLCHUUD BUGD MEDNE
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-04-04 19:59
Ji

Бидэнтэй нэгдээрэй