Шууд Chart

Лам шувуу

2015-04-03 11:57:00

“Аялгуун зураг” хөгжмийн нэвтрүүлэг: Яруу найраг Д.Оюундэлгэр. "Лам шувуу" шүлэг

Лам шувуу зүүдэнд ирж сэтгэлийн чагтаганд хонов
Лав энэ их эртний ерөөл байх
Хуучин бүр их хуучин танил шиг санагдах
Хувь тавилангийн эргүүлгийг яахан ч өөрчлөх
Асарлах хөх тэнгэрийг л өмчилж амьдарнам
Алхааг минь хэмжих цаг хугацаа хэтэрхий эрх чөлөөтэй
Гивлүүрт бүсгүйн нүднээ ганц дусал гялтагнах шиг
Гэрэвшиж ядсан он жилүүдээс чамайг нууж амьдарнам
Ваартай цагаан дарснаас хувааж хүртсэн болохоор
Ванчин богдын адистад хүслээ шившиж үлдээе
Алдааг минь оноог минь ч бурхан зурж өгсөн
Аль алиныг нь адилхан хайрлаарай
Жирийнээс жирийн өдөр хоногууд өнгөрөвч
Жижигхэн сэтгэлийн цэцэрлэг мөнхийн зунаараа
Аглаг талын шувууд хайрын дуу дуулна
Амьдрал минь тэр чигтээ сонгодог хөгжим мэт
Ванлий цагаан саран дор эрх дураараа дуулах минь
Ванчин богдын адистад хүслийн рашаан амсах мэт...

Нийтэлсэн: Mонголын радио

Лам шувуу  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй