
Оюутан залуус мэргэжлээрээ дадлага хийх гэж нилээдгүй сандардаг цаг саяхан байлаа. Ямар байгууллагт дадлага хийх вэ, Хэрхэн ажилд орох вэ? Миний мэргэжил яг үнэндээ ямар дадлага туршлага олж авах бол гэсээр их сургуулийн эхний 2 жилийг өнгөрүүлдэг. Тийм ч учраас хүссэн байгууллагтаа, сурсан мэргэжлээрээ дадлага хийж ажиллах чин хүсэл оюутан болгонд байдаг билээ.
Харин Залуу хүмүүсийн зорилгыг дэмжигч байгууллага МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан залуус бүрийг “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү хөтөлбөрт оюутан залуус идэвхитэй хамрагдаж, өөрийн мэргэжлийн онцлогийг мэдэрч, дадлага туршлага олж авсаар байгаа билээ. Яг одоогийн байдлаар 22 оюутан Содмонгол, INECS, Шунхлай групп, Монголын Залуучуудын Холбоо гэх мэт байгууллагууд дээр дадлага хийж байгаа бөгөөд маш амжилттай ажиллаж байна.
“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна | ||
Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.