Шууд Chart

Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ

2015-04-07 15:14:04

Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны  дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэрэл бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь цахилгааны бага зарцуулалттай, ухаалаг сэрүүлэг болон андройд утастайгаа холбосноор гэрлийг алсаас удирдах боломжтой гэсэн шинэлэг талуудтай ажээ. Мөн энэхүү ухаалаг гэрлийг хэрэглэснээр цахилгааныг 60-80 хувь  хэмнэх аж.  Уг төхөөрөмжийн 30 мянга цаг ажиллах боломж нь эдийн засгийг хэмнэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгож болохыг баталсан байна. Монголын залуучуудын холбоо нь дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан  шинэ технологийг бүтээгч, шинийг санаачлагч эдгээр залуусаа Монголын Залуучуудын Холбооны  “Залуу зохион бүтээгч” цол тэмдгээр шагналаа. Ийнхүү Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байна. Шинийг бүтээгч залуучууддаа монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.
 

 


Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ  
Үзсэн: 3025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй