Шууд Chart

Аавыгаа асууж, сэтгэлийг тань эмзэглүүлж байсанд уучлаарай

2015-04-10 11:44:22

“Ээждээ бичсэн захидал” Улсын долоодугаар уралдааны "Тусгай байр"-ын захидал

                                                                                    Сайн байн уу, хайрт ээж минь

Танд энэ захиаг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. Энэ бол миний танд хүргэж байгаа чин сэтгэлийн үг юм шүү. Нэг билүү хоёр жилийн өмнө миний гар хугараад эмнэлэг явж байхад таныхаа нүднээс нулимс урсаж байгааг анх удаа харсан. Танд минь ямар хэцүү байсан бол. Хэрвээ би таныхаа үгэнд орж эртхэн гэртээ очсон бол гараа хугалахгүй л байсан даа. Одоо охин нь таныхаа үгэнд орноо.

Аавыг явсанаас хойш танд минь хэцүү байсан  уу. Би жаахан байхдаа таниас олон зүйл асууж, шалгааж сэтгэлийг тань эмзэглүүлж байсан бол уучлаарай. Охин нь аав, ээж хоёр яагаад салсан юм бол гэж өөрөөсөө дандаа асуудаг байлаа. Жаахан том болоод л би ойлгосон юм. Энэ бол архи. Архинд хүмүүс яагаад дуртай байдгийг би ойлгохгүй. Гэхдээ энэ архи дэлхий дээр байхгүй байсан бол олон гэр бүл салахгүй байсан байх аа. Энэ дэлхий том ч таныгаа гэсэн сэтгэл энэ дэлхийгээс 100, 1000, 10000-аар үржүүлснээс ч том юм шүү. Охин нь тандаа зориулж дөрвөн мөрт бичлээ.

Хорвоод ганцхан ижий минь
Наддаа нандин эрдэнэ юм
Дэлхийд байхгүй чимэг минь
Наддаа олдошгүй эрдэнэ юм

Ээж ээ, энэ дэлхий дээр ээж гэдэг нэр, эх гэдэг хүн байгаа нь агуу их хувь заяа юм байна. Хорвоод ганцхан ээждээ- охин Энэрэлээс захидал бичлээ.


Аавыгаа асууж, сэтгэлийг тань эмзэглүүлж байсанд уучлаарай  
Үзсэн: 2946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй