
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, МЗХолбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу“ хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-Залуус” төслийг 9 сарын 1-10 сарын 20-ны хооронд зохион байгуулхаар болжээ. Энэхүү төсөл нь намрын ургац хураалтын ажилд оюутан залуусыг анги хамт олноор нь оролцуулж, ажилтай, орлоготой болгохоос гадна дурсамж дүүрэн мөчийг хамтдаа өнгөрүүлэх зорилготой юм. Уг аянд нэгдснээр газар тариалангийн компаниудын ажлын байрны захиалгын дагуу ургац хураах бөгөөд нэг хүн өдрийн 20,000 төгрөгөөр ажиллах болон байр, унаа, хоолны зардлыг байгууллагууд нь хариуцах юм байна. Анги хамт олноороо “Намрын ажил-Залуус” төсөлд нэгдэхийг хүсвэл МЗХ-ны байр 103 тоотод ирж бүртгүүлэх боломжтой.
Харилцах утас: 94321814, 11-321814
Анги хамт олноороо “Намрын ажил” аянд нэгдэцгээе | ||
Үзсэн: 1654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.