Шууд Chart

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг хуралдлаа

2015-06-03 10:24:42

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг өнөөдөр /2015.06.02/ ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж үзлээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, нухацтай хэлэлцэх шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүдээс санал гаргалаа.


УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг хуралдлаа  
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй