
Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 20. Адъяа гараг. Яруу эгшигт одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажлын ачаалал ихтэй, эсрэг тэсрэг өдөр. Хүсээгүй уулзалт болох байх, эсвэл таагүй мэдээ ирэх шинжтэй. Энэ ордны эрчүүд санхүүгийн алдагдалд орж магадгүй гэж одод сэрэмжлүүллээ. Ганц бие эмэгтэйчүүд шинэ шохоорхол нэг их удаан үргэлжлэхгүй бололтой. Энэ бүхэн харилцан гомдол, буруутгалаар төгсгөл болно.
Үхэр (4/20-5/20)
Хамтын ажил хөдөлмөр эрхлэх, биеийн хүчний ачаалал авах, цэвэр агаарт амрахад таатай өдөр. Яг энэ өдөр гэр бүлийн асуудлуудаа шийдэж чадах боломжтой. Гэр бүлийн харилцаа, романтик хайрыг үүсгэх, хайрлаж дурлахад таатай байна. Зүүднүүд ихэнхдээ биеллээ олдог. Гүн хавцал, ёроолгүй ангал, гуу жалга зүүдэнд орвол эмэгтэй хүний зүгээс ямар нэг таагүй зүйл ирнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд оролцох болон биеийн хүчний ачаалал авах, аялаж жуулчилхад сайн өдөр. Шинэ үнэнийг танин ойлгож, бүтээлч ур чадвараа илэрхийлэхэд таатай. Магадгүй, өдрөөс өдөрт батжин бэхжих харьцааг үүсгэх шинэ хүнтэй танилцах бололтой. Шинэ ажлын санал болон таны өмнө нээгдэх сайхан боломж, мэдээ мэдээлэл хүлээн авна. Эрүүл мэнддээ анхаарал тавихыг одод зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Гараг эрхэсийн байрлал таатай байгааг ашиглан янаг амрагийн харилцаагаа зохицуулах хэрэгтэйг зөвлөж байна. Та хүсэл эрмэлзлэл, дөлгөөн зан төрх, оргилуун дэврүүн сэтгэл хөдлөлийн тусламжтайгаар эртний түнштэйгээ харилцаагаа сэргээж чадна. Та хоёрын нөхөрлөл улам бэхжиж, улмаар ирээдүйтэй, ашиг орлоготой төсөл хамтдаа санаачилж, хэрэгжүүлэх бололтой. Түүнчлэн таны өөр нэг шинэ танил ч тусална.
Арслан (7/23-8/22)
Сэрэмжтэй байх өдөр. Санхүүтэй холбоотой асуудалд анхаарал болгоомжгүй байснаас болж нэлээд алдагдалд орох магадлалтай. Дэлгүүр зах гээд хаана ч худалдаа хийсэн бай авсан бараа, мөнгө төгрөгөө сайтар шалгахыг зөвлөж байна. Хосууд цуглуулсан мөнгөө хэрхэн зохицуулах талаар сайтар ярилцаж, чухам юу хэрэгтэй байгаа гэдгээ олж мэд. Хүмүүстэй шинээр холбоо тогтоосноор таны танилын хүрээ тэлж, үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ.
Охин (8/23-9/22)
Зүрх сэтгэлээ сонсох өдөр. Өнөөдөр таны хайр дурлалын харилцаа урьдын адил хүчтэй хэвээрээ байна. Найз нөхөдтэйгээ анхааралтай харьцаарай. Зөрчилдөөнтэй нөхцөл байдал урдаас тааварлахын аргагүй хүндхэн байдалд орж болзошгүй. Хамтрагчаа ойлгохгүй хүсэл тань бүдүүлэг авир гаргахад хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Магадгүй янз бүрийн ажил ба асуудлууд нь танаас дээд зэргээр идэвхи, хөдөлмөрлөх чадварыг гаргахад хүргэнэ. Өдрийн эхний хагаст амралтын тухай мартах болох нь хөл хөдөлгөөн ба халамж нь таныг нэг хором ч суулгахгүй байх болно. Гэвч орой нь найз нөхдийн эсвэл гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргана. Амралт сонирхолтой яриа ялимгүй аальгүйтэл нь ядаргаанаас салах хамгийн сайн эм болж өгнө.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та санхүүгийн нөөцтэй болно. Ойрын хугацаанд тооцоолоогүй зүйлс бүү худалдан ав. Эхний ээлжинд удирдлага болон хамтрагч нартайгаа сайхан харьцаа үүсгэ. Мөнгө олох өөр нэг зам ахин хай. Гэр бүлийн уур амьсгалыг өөрчил. Хэт их өөрийгөө орхиж зүтгэсний хэрэггүй. Хааяа ч болов өөртөө цаг зав гаргаж, эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарт алхах, загасчлах зэргээр цагийг зугаатай эрүүл өнгөрөө.
Нум (11/22-12/21)
Бүтээж туурвихад тохиромжтой байх өдөр. Мэдрэмж үйлдэлийн хооронд харилцан шүтэлцээн үүснэ. Сайхан хүмүүстэй харилцан ярилцаж харьцах нь хуримтлагдсан сөрөг энергээс салахад тань тусална. Сайн санаа агуулсан үйл ажиллагаанд тань од гарагс туслан дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Удахгүй та, сайхан мэдээ хүлээн авч ашигтай ажил хэргийг эхлүүлж чадах бололтой.
Матар (12/22-1/19)
Бүх салбарт гялалзсан амжилтыг үзүүлж, өөрийн авьяас чадвар, ажиллах арга барилаа дайчлан үзүүлж чадах бололтой. Найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй харилцан ажиллахад таатай өдөр. Шинэ санаа, төслүүд таны өмнө үйл ажиллагааны өргөн фронтыг нээн өгөх бололтой. Хуучин арга барилаа орхин ажил хэрэгтээ хандвал арвин ашиг орлогыг олох болно. Хувийн амьдралд сонин содон бөгөөд гэнэтийн явдлууд тохиолдоно.
Хумх (1/20-2/18)
Худалдааны үйл ажиллагаа явуулах, эрсдэлтэй арга хэмжээнд оролцвол бүтэмжтэй. Алс хол явах, аялан жуулчлах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сүүлийн өдрүүдийн дуусаагүй ажил, шийдэгдээгүй асуудлуудыг нэг тийш болгох хэрэг гарна. Нэр алдар хөөцөлдөхөө боль, амин хувиа хичээх хэрэггүй. Эерэг сэтгэл хөдлөлд анхаарлаа төвлөрүүл. Хайрын шинэ харилцаа үүсэх буюу хуучнаа сэргээж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Ойр дотны найз нөхдийн хүрээнд, аль эсвэл гэр бүлийн гишүүдийн хамтаар хотоос зайдуу гарч амарч өнгөрүүлэх боломжийг бодож олохыг хичээгээрэй. Даарч хөрснөөс болж ханиад томуу хүрч, улмаар хүндэрч үгдрэх магадлал өндөр байгаа тул дулаан байж, амрах нь зүйтэй.
Өнөөдрийн зурхай /2015.06.07/ | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.