Шууд Chart

“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно

2015-06-05 16:53:33

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатай "КАНСАТ" хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт маргааш  буюу 2015 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Яармагын дэнжид зохиогдоно.

Энэхүү гуравдугаар тэмцээнд дөрвөн их, дээд сургуулийн долоон баг МУИС –ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “NUM-SAT 1” баг, “NUM-SAT 2” баг, , ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн “Sict-DDISH” баг, “SUPERCOM” баг, Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Тэнгэрийн харуул” баг, ХААИС –ийн Инженер, Технологийн Сургуулийн“AGRO-E.T.S” баг, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “GIANT” баг зэрэг нийт 7 багийн 44 оюутан, 7 багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдсөн юм.

Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Исатком компани, ДдИШ ТВ ХХК, болон Монкабель Системс ХХК зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцож байна.  үзэгчдэд зориулсан автобус 09:00, 10:00, 10:30, 11:00 цагуудаас Драмын театраас үнэ төлөргүйгээр үйлчилнэ.


“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно  
Үзсэн: 2456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй