Шууд Chart

Монголчууд замын гэрэлтүүлгээ импортлодог биш экспортлодог болно

2015-06-08 14:47:04

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, БНСУ-ын Younglim корпорацийн ерөнхийлөгч Лим Хен Чол нар ирэх 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулахаас гадна монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болох юм.

Учир нь манай улс 2011 оноос лед гэрэлтүүлгийг нэвтрүүлсэн ч ихэнх хувийг урд хөршөөс худалдан авдаг. Харин өнөөдрөөс нийслэл хотын өнгө үзэмжийг БНСУ-ын 24 жилийн түүхтэй Younglim корпорацийн гэрэлтүүлгүүд чимэх нь. Дэлхийн томоохон улс орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлодог тус корпорацийн хамгийн найдвартай түнш орон бол Япон гэдгийг ч тодотгож байсан юм.

Жилдээ 500 сая тэрбум вонны орлого олдог тус корпораци улсдаа авто зам, албан байгууллага, гудамж талбайн гэрэлтүүлгийг  чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдгээрээ олны талархлыг хүлээжээ. Жилдээ 5 сая орчим гэрэлтүүлгийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийнхээ салбарыг ч манай улсад нээхээр болсон байна. Эхний ээлжинд энэ ондоо багтан гэрэлтүүлгийн шонгийн үйлдвэрийг нээх зорилготой байгаа юм.


Монголчууд замын гэрэлтүүлгээ импортлодог биш экспортлодог болно  
Үзсэн: 2935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй