
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцлээ. Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулна.
Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.
Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.