Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа

2013-08-31 10:32:03
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн Баасан гарагт  ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах шаардлагатайг онцоллоо. Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов энэхүү айлчлалаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл болж байгаа гэдгийг тэмдэглэсэн байна. 

Уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, хамтарсан үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, транзит тээврийн талаар ярилцжээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд Монголын тал бэлэн байгааг илэрхийллээ. 

Хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан их нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Уг хуралдааны өмнө комиссын хэсгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулж, хуралдаанаар ярилцах гол асуудлуудаа тодорхойлоход санал нэгдлээ.


ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй