
Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "Увертура" хамтлагийн уран бүтээл “Тэнгэрийн хүү” дууны клипийг ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах Карачай-Черкесс улсын алдарт дуучин Арсланбек Султанбеков хууль бусаар өөрийн дууны клип болгон ашиглажээ. Энэ талаар "Увертура" хамтлагийн дуучин А.Шинэбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ арай биш ээ” хэмээн жиргэжээ.
Дуучин Арсланбек Султанбековын энэхүү дуу youtube-д энэ оны хоёрдугаар сард тавигдсан бөгөөд 27842 хүн үзэж, сэтгэгдлээ үлдээсэн байна.
"Увертура" хамтлагийнхан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
"Увертура" хамтлагийн “Тэнгэрийн хүү” дууны клипийг “хулгайлжээ” | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.