
Нийслэлийн төв талбайд залран байсан Сүхбаатар жанжны хөшөөг сольсноос хойш дөрвөн жил болж байна. Харин тэрхүү буулгаж, “тэтгэвэрт гаргасан” хөшөө хаана байгаа бол гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл тэрхүү хөшөө 14 ширхэг арслангийнхаа хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Чойрын хийдэд хадгалагдаж байгаа аж. Энэхүү хийдийн тэргүүн Лувсандаржаа ренбүчи хөшөөг хямгадан авч, тусгай хашаанд бүтээн хадгалж байгаа бол арслангуудыг нь шинээр барьж буй дуганыхаа 14 баганы дээр байрлуулсан байна.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар хийдийн тэргүүн Лувсандаржаа ламтаны хувьд Сүхбаатар аймгийн уугуул учир ийнхүү их жанжны хөшөөг авсан байж магадгүй аж.
Их жанжин Сүхбаатарын “хуучин” хөшөө хаана байгаа вэ | ||
Үзсэн: 2438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.