
Error loading player: No playable sources found
УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг бөгөөд үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал хэмээн тэрээр үзсэн байна. А.Мөнхбат хэд хоногийн өмнө С.Дэмбэрэл гишүүнд Үндсэн хуулийн цэцэд хандахаа твийтрээр дамжуулан илэрхийлж байжээ. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн энэхүү шалтгаанаар Үйлдвэрчний Эвлэлийн ерөнхийлөгчийн албанаасаа бууж байсан билээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.