Шууд Chart

Авто замчин залуучуудын холбоо ШУТИС-ийн гадна талбайг тохижууллаа

2013-09-02 16:31:16

 Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Авто замчин залуучуудын холбооноос санаачлан төрөлх сургуулийнхаа /ТИС-ийн 2-р байр/ гадна талбайг тохижуулах, мод тарих сайн үйлсийн аянг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү аянд ШУТИС-ийн оюутан залуус болон, үе үеийн төгсөгч, багш нар оролцож мод тарьсан юм. Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н. Мөнхбаясгалан “Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед төрөлх сургуулийнхаа гадна талбайг тохижуулах ажлыг үе үеийн автозамчид санаачлан мод тарих сайн үйлсийн аян зохион байгуулж байгаадаа баяртай байна. Манай авто замчин залуучуудын холбоо салбарынхаа залуучуудын асуудлаар идэвхтэй ажиллах болно” хэмээн онцлон хэллээ. Ийнхүү ШУТИС-ийн гадна талбайг тохижуулснаар оюутан залуус сургуулийнхаа гадна талбайд ногоон байгууламжийг бий болгон амрах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Дашрамд дуулгахад Авто замчин залуучуудын холбоо Нийслэлийн авто замын газраас зарласан Унадаг дугуйн замын стандартыг боловсруулах тендерт ялан анхан шатны боловсруулалтаа хийж дуусгаад байгаа ажээ.
 


Авто замчин залуучуудын холбоо ШУТИС-ийн гадна талбайг тохижууллаа  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй