Шууд Chart

Баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан /2014 он/

2015-07-08 10:03:46

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдаанд  газар газраас ирсэн 318 хурдан хүлэг шандас сорин уралдсан.

Үүнээс Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Ш.Баянбатын зээрд халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн янзага зээрд үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын сартай зээрд үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Эрдэнэбилэгийн хээр үрээ хурдаллаа. Айргийн зургаад Ховд аймгийн Цэцэг сумын Н.Баасанжавын бор үрээ, долоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ч.Хишигбаатарын хүрэн халзан үрээ, наймд "Мон-Эрдэнэ" компанийн П.Энхмөнхийн бор үрээ, ест Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат  Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын цагаан үрээ хурдлав.

 
 

 


Баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан /2014 он/  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй