
Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн 2012 оноос залуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэн, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой залуусын бие даасан нэгдэл болох “Залуучуудын хороод”-ыг байгуулж эхэлсэн билээ. Одоогоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн хороо”, “Хүнс шим тэжээлийн хороо”. “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо”, “Шинжлэх ухаан, технологийн хороо” зэрэг 17 хороод байгуулагдагдаад байна. Эдгээр хороод нь залууст хандсан, уриалсан олон үйл ажиллагааг амжилттай явуулсаар байгаа билээ. Харин энэ долоо хоногт “Залуучуудын бизнесийн хороо”-г байгуулахаар болжээ. Энэхүү хороонд томоохон бизнесийн компаниудын удирдлагууд, захирлууд оролцох юм байна. Залуучуудын бизнесийн хороо байгуулагднаар бизнес эрхэлдэг залуус туршлагаа хуваалцах, бизнес эрхэлж буй залуучуудын бизнесийн орчинг сайжруулах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх боломж нээгдэх юм.
“Залуучуудын бизнесийн хороо”байгуулагдана | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.